Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Тархины үхэлтэй донор тодорхойлох багийн сургалт

2019/10/04

Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах, сургалт зохион байгуулах ажлын хүрээнд Дэлхийд Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тоогоор тэргүүлдэг Испани улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын Донор эрхтэн шилжүүлэн суулгах институтын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Клое Баллесте болон Франц улсын Орлеан мужийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Мануел Волф, УНТЭ-ийн ЭЭТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран Тархины үхэлтэй донор тодорхойлох багийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад төв болон тусгай мэргэжлийн эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, Мэс заслын тасаг, Мэдрэлийн тасаг, Яаралтай тусламжийн тасгийн эмч нар болон Эрчимт эмчилгээний Үндсэн мэргэжлийн сургалтад суралцаж буй резидент эмч нар оролцсон.

Сургалтаар Тархины үхэлтэй донорыг тодорхойлох, оношлогоо, эмчилээ, донор болон эрхтэн шилжүүлэн суулгах багийн хамтын ажиллагаа, гэр бүлийн уулзалт зэрэг сэдвүүдээр лекц уншин хэлэлцүүлэг хийж тохиолдол дээр ярилцан зөвлөлдлөө.

Цаашид цахим сургалт хэлэлцүүлэг хийх, эмч, мэргэжилтнүүдийг Франц, Испани улсуудад сургалт, семинарт хамруулах, Монгол улсад ажлын байрны сургалт зохион байгуулахад хамтран ажиллах талаар ярилцан санал солилцлоо.