Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

1800-0119 ЦАГ ЗАХИАЛГЫН НЭГДСЭН ДУУДЛАГЫН ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭН ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЭМНЭЛГҮҮДТЭЙ ТУРШИЛТААР ХОЛБОГДОЖ ЭХЭЛЛЭЭ.

2021/05/27

Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог, тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг. Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр ЭМХТ-ийг түшиглэн “1800-0119” дуудлагын төв буюу  цаг товлолын нэгдсэн системийг 2020.09.03-ны өдрөөс  эхлэн нэвтрүүлэн ажиллаж байна.  Энэ хугацаанд тус дуудлагын төвд 11 тусгай мэргэжлийн төв эмнэлэг, 6 дүүрэг холбогдсон.  

2021.05.24-өдрөөс “1800-0119” цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв үйл ажиллагаагааг өргөжүүлэн хөдөө орон нутгийн эмнэлгүүдтэй туршилтаар холбогдож эхэллээ. Эхний ээлжид Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Ховд, Өвөрхангай аймгийн БОЭТ-үүдийг  энэхүү цаг захиалгын нэгдсэн системд холбогдоод байна. Тиймээс хөдөө орон нутгийн эдгээр эмнэлгээр үйлчлүүлэх хүсэлтэй иргэд өнөөдрөөс эхлэн амбулаторийн үзлэгийн цагийг “1800-0119” тусгай дугаарт холбогдон захиалах боломжтой боллоо.