Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГЫН АРГА ЗҮЙЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021/05/14

Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолоор Резидент эмч нарын хөдөлмөрийн хөлсийг тогтоон, 2021 оны 1 дүгээр сараас эхлэн сургалт эрхлэх байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсантай холбогдуулан “Резидент эмч нарыг суралцан ажиллуулах” шинэ харилцааг зохицуулах мэдлэг олгох чиглэлээр цуврал сургалтыг сургалт эрхлэх байгууллагуудад зохион байгуулж СЭБ-ын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдийг хамруулсан билээ.                                                 

            Энэ удаа сургалт эрхлэх байгууллагын арга зүйч нарт “ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА” сэдвээр сургалт зохион байгуулан Удирдлагын академийн профессор, доктор Уранцэцэг багш хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхэд анхаарах арга зүйн асуудлын талаар мэдлэг олголоо.

          Резидент эмч нарын сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулахаас гадна Коронавируст халдвар /СOVID-19/-ын цар тахал 2020 оны 03 сард анх гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дайчлагдан ажиллах Резидент эмч нарын бэлэн байдлыг ханган ажиллаж, цаг үетэй холбоотой судалгаа, тайланг хурдан шуурхай гарган ажилласанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт мэдлэг чадвар, сэтгэл оюунаа зориулан салбарын хамт олноо манлайлан ажилласныг үнэлэн байгууллагын нэрэмжит шагнал болох “ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” Хүндэт тэмдгээр шагнав.

Цаашид арга зүйч нарыг чадавхижуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.