Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ДЭЛХИЙН ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙН ӨДӨР 2021

2021/05/05

Дэлхийн гарын эрүүл ахуйн өдрийг 2009 оноос “Цэвэр гар амь насыг аварна” уриатайгаар жил бүрийн 5 сарын 5-нд гарын эрүүл ахуйг сайжруулахын ач холбогдлыг сурталчлах зорилгоор тэмдэглэдэг болсон.

ДЭМБ-аас 2021 онд Дэлхийн гарын эрүүл ахуйн өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн байгууллагууд, эрүүл мэндийн ажилтнуудад тусламж үйлчилгээ үзүүлж байх үед гарын эрүүл ахуйг чанд сахихыг уриалж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд гарын эрүүл ахуйг шаардлагатай үед (5 тохиолдолд), хамгийн үр дүнтэй аргаар (байгаа боломжоо ашиглан зөв техникээр) сахих хэрэгтэй. Үүнийг ДЭМБ-ын гарын эрүүл ахуйг сайжруулах олон талт стратегийг ашиглан хэрэгжүүлж болно (https://apps.who.int/iris/handle/10665/70030).

Гарын эрүүл ахуйг зөв сахих нь халдварын тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга хэмжээ болохыг шинжлэх ухааны нотолгоо баталсаар байна.

Гарын эрүүл ахуйг зөв сахих нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад гарч болзошгүй халдвар, түүний дотор эрүүл мэндийн ажилтан халдвар авахаас 50% хүртэл сэргийлнэ.

ДЭМБ-ын гарын эрүүл ахуйг сайжруулах олон талт стратегийг хэрэгжүүлснээр гарын эрүүл ахуйн гол үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварууд болон нянгийн тэсвэржилт буурч, халдварын дэгдэлтийг зогсооход ихээхэн хувь нэмэр оруулдаг нь батлагдсан.

Гарын эрүүл ахуйг зохих ёсоор сахих нь эрүүл мэндийн ажилтнуудын дунд COVID-19-ийг үүсгэгч SARS-CoV-2вирусын халдварын эрсдэлийг бууруулна.

Гарын эрүүл ахуйг сайжруулахад хөрөнгө оруулах нь эдийн засгийн ашиг тустай. Хийсэн хөрөнгө оруулалтаасаа 16 дахин их хэмжээгээр эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтой.

Гарын эрүүл ахуйг сахих дүрэм, зааврыг мөрдөж байгаа байдлыг эрүүл мэндийн байгууллагуудын халдварын сэргийлэлт, хяналтын гүйцэтгэл, түүний хяналт, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үндсэн үзүүлэлтийн нэг болгохыг зөвлөж байна.