Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЗАР

2021/04/14

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ҮЕД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ ТУСЛАХ СУВИЛАГЧ, СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТЭНД ЗОРИУЛСАН НЭГ САРЫН ХУГАЦААТАЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

Коронавируст халдварын үед ариутгал, халдваргүйтгэл хийх туслах сувилагч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэнд зориулсан нэг сарын хугацаатай төрөлжсөн мэргэшлийн “Ариутгагчийн сургалт”-ыг 2021 оны 4 дүгээр сарын 19-ны өдрөөс зохион байгуулна.

Хувийн зардлаар суралцах эмнэлгийн мэргэжилтэн нь дараах бичиг баримыг бүрдүүлэн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны дотор тус төвд ирүүлнэ үү.

  1. 1. Элсэхийг хүссэн өргөдөл /өөрийн гараар, уг сургалтад суралцах шалтгаан, төлбөрийн хэлбэр, холбогдох утас, мэйл хаяг, 7 дугаар сарын 1 хүртэл шаардлагатай тохиолдолд халдваргүйтгэлийн цэгт ажиллах тухай тусгана./
  2. 2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. 3. Дипломын хуулбар /боловсролын гэрчилгээний хуулбар/
  4. 4. Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /Зураг, тушаалтай хэсэг. Тухайн эрүүл мэндийн байгуулагад 5-аас доошгүй жил ажилласан байх/
  5. 5. Ариутгагчийн дадлага хийх байгууллагын зөвшөөрсөн албан бичиг

Хүний нөөцийн хөгжлийн алба