Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

СУРГАЛТЫН ЗАР

2021/03/24

СУВИЛАГЧИЙН АЖЛЫН БАЙРАНД АЖИЛЛАЖ БУЙ БОЛОН СУВИЛАГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ХҮНИЙ БАГА ЭМЧ, ЭХ БАРИГЧ, УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН БАГА ЭМЧ, СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН “СУВИЛАХУЙ ЗҮЙЧ”-ИЙН НЭГ ЖИЛИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.

1.Сургалтанд элсэхийг хүсэгч нь сувилагчийн ажлын байранд ажиллаж буй хүний бага эмч, эх баригч, уламжлалт анагаах ухааны бага эмч, уламжлалт анагаах ухааны сувилагч болон дипломын зэрэгтэй сувилагч байна.

2.Төгсөхдөө бакалаврын зэрэгтэй төгсөнө.

3.Бүртгэлийг 3 дугаар сарын 29-ний 18.00 цаг хүртэл https://docs.google.com/.../1FAIpQLSdKrPvze6Qy5A.../viewform цахим линкээр бүртгэнэ. (Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, төгссөн сургуулийн диплом, төлбөр төлсөн баримтыг хавсаргах тул урьдчилан бэлтгэх хэрэгтэй.)

4.Сургалтын төлбөр 2,904,000₮ байна. Бүртгүүлэхдээ нийт төлбөрийн 40% буюу 1,161,600₮-ийг АШУҮИС-ийн 5107018784 тоот дансанд хийсэн байх ба гүйлгээний утга хэсэгт өөрийн Овог, нэр, регистрийн дугаарыг бичнэ.

5.Сургалт нь 2 улирлын турш үргэлжлэх бөгөөд I улирал 2021.04.01-07.01-ний хооронд, II улирал 2021.09.01 – 2022.02.01-ний хооронд цахим болон танхимын сургалт хосолсон хэлбэрээр, ажлын байран дээр зохион байгуулагдана.

6.Сургалтанд бүртгүүлсэн элсэгч нарт хичээлийн хуваарь болон зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэл баталгаажсны дараа илгээнэ.

7.Сургалт 2021 оны 04 дүгээр сарын 01-нээс удиртгал хичээлээр эхлэнэ. 2022 оны 02 дугаар сарын 01 нд төгсөнө.

Холбоо барих утасны дугаар: 85291501

ЭМХТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн алба

АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль