Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН 2021 ОНЫ ШАЛГАЛТЫН БЭЛТГЭХ ХАНГАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021/01/15

Мэргэшлийн зэргийн шалгалтын бэлтгэл хангах зорилгоор Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар тогтоолоор зэргийн шалгалт зохион байгуулах эрх 3 жилийн хугацаатай олгосон 29 Мэргэжлийн Нийгэмлэг, Холбоо, Салбар зөвлөл, Мексим консалтинг компанийн төлөөлөл бүхий 52 хүн оролцсон цахим хэлэлцүүлэгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа нээж 2021 онд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт, цаашлаад төгсөлтийн дараах сургалтын элсэлт, төгсөлтийн шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах, цаасгүй салбар болохоор зорьж буй талаар онцлон хэлсэн.

 Короновируст халдвар (Covid-19)-ын нөхцөл байдалтай уялдуулан 2021 оны мэргэшлийн зэргийн шалгалтын зохион байгуулалтыг цахим хэлбэрээр хэрхэн зохион байгуулж болох талаар Мэргэжлийн нийгэмлэг, Холбоо, Салбар зөвлөлийн гишүүдтэй санал солилцон, мэргэжил, мэргэшлийн чиглэлээрх зэргийн шалгалтын комисс хурлын шийдвэрээ тус тус танилцууллаа.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Мексим консалтинг компанийн захирал Ч.Баяр Мэргэжлийн Нийгэмлэг, Холбоо, Салбар зөвлөлд Дэвшилтэт технологид суурилсан цахим шалгалтын системийн талаар танилцуулга хийн санал солилцсон.

 Хэлэлцүүлгийн төгсгөлд 2021 оны зэргийн шалгалтыг Короновируст халдвар (Covid -19)-ын нөхцөл байдал, мэргэшлийн зэрэг горилох хүсэлт гаргасан эмнэлгийн мэргэжилтний тооноос хамааран цахим хэлбэрээр зохион байгуулах санал гарсан.

Хүний нөөцийн бодлого зохицуулалтын алба