ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ НУТАГТ НЬ БУЦААХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.
2020/11/22Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцагчид болон мэргэжлийн зэрэг хамгаалахаар ирээд хөл хорионд орсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ нутагт нь буцаах бэлтгэл ажил хийгдэж байна.
Энэ хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн судалгааг авч нэгтгэн, PCR шинжилгээг нэгдсэн журмаар нэр бүхий хүмүүсээс 11 дүгээр сарын 21-нд дүүргүүдэд ажиллаж байгаа шинжилгээ авах цэгүүдээр, 22-нд УНТЭ-ийн Амбулаторид авч байна. Одоогийн байдлаар УНТЭ-ийн Амбулатороор 324 хүн шинжилгээ өгөөд байна.
Шинжилгээнд хамрагдаж СӨРӨГ гарсан тохиолдолд орон нутагтаа явах эрх үүсэх юм.
Уг ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, сургалт эрхлэгч байгууллагууд хамтран зохион байгуулж байна.





Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ?
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2019/08/31
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10