Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ХАМТРАН АЖИЛЛАХ ГУРВАЛСАН ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

2020/10/22

Хавдар судлалын үндэсний төвийн хагалгааны хэсгийг засварлах хугацаанд хавдрын тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг ханган, эмчилгээ, үйлчилгээг үргэлжлүүлэх, эмч, сувилагч, бусад мэргэжилтнүүдийг Ерөнхий мэс заслын хорт хавдрын эмчилгээ, сувилгааны чиглэлд онолын болон ажлын байрны сургалтаар мэргэшүүлэн сурган дадлагажуулах, чадавхижуулах, ажлын байран дахь төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хавдар судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Амгалан амаржих газрууд Хамтран ажиллах гурвалсан гэрээг үзэглэлээ.