Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

2020/10/11


1.Элсэлтийн шалгалтанд тэнцэж, хяналтын тоонд багтсан элсэгч онооны дарааллаар хуваарь сонгох тул 10 дугаар сарын 12-ны өдөр хуваарийн дагуузарласан цаг, байршилд ирнэ үү.

2. Хяналтын тоонд багтан зарлагдсан элсэгчидээс орон нутгийн хуваарийг сонгохгүй үлдээх тохиолдолд онооны дарааллаар тухайн чиглэлийн шалгалтанд тэнцсэн дараагийн элсэгчийг үлдсэн хуваарь сонгуулах уулзалт/ярилцлагад дуудах тул шалгалтанд тэнцсэн элсэгчид бэлэн байна уу. 

3. Тухайн мэргэшлийн чиглэлээр шалгалтанд тэнцсэн бүх элсэгчид хяналтын тоог гүйцээж элсээгүй тохиолдолд бусад мэргэшлийн чиглэлээс сонгох боломжтой. Энэ тохиолдолд бүртгүүлсэн мэргэшлийн чиглэл харгалзахгүй шалгалтанд тэнцсэн бүх элсэгчдийг онооны дарааллын дагуу дахин эрэмблэн дээрх зарчимаар үлдсэн хуваариудыг сонгуулах ажлыг 10 сарын 13-ны өдөр зохион байгуулна.

4. Орон нутагт ажиллах эмчид дараах дэмжлэг үзүүлнэ.

  • - мэргэшлийн зэргийг ахиулах,
  • - гадаадад сургалтанд хамруулах,
  • - төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамруулах

5. Орон нутагт ажиллах эмч нь үндсэн мэргэшлийн сургалт дууссанаас хойш гурвалсан гэрээний дагуу захиалагч эрүүл мэндийн байгууллагадаа 5 жил ажиллана. Гэрээг биелүүлээгүй тохиолдолд дараах хариуцлага хүлээнэ. Үүнд:

  • - үндсэн мэргэшлийн дипломыг эх хувиар нь олгохгүй
  • - мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгах болон шалгалтанд орох эрх үүсэхгүй
  • - суралцсан хугацаанд төрөөс олгогдсон тэтгэлэг/цалинг эргүүлэн төлөх