Хүн амын тоо 2019 он
3,296,866
Халдварт өвчин
24,761
Халдварт бус өвчин
1,908,053

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

2020/10/11

1. Элсэлтийн шалгалтад тэнцэж, онооны дарааллаар хяналтын тоонд багтсан элсэгчдийн нэрс, материал хүлээн авах хуваарийг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЭМХТөвийн www.hdc.gov.mn цахим хуудсаар зарлана.

2. Хяналтын тоонд багтсан элсэгч хуваарийн дагуу (хуваарийг 10 сарын 11-ний өдөрт багтаан мэдээлнэ.) дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

-Өргөдөл /эндээс татаж авна уу./media/files/anket_jgS3v1g.docx/

-Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар

3. Хуваарьт өдөр материалаа бүрдүүлж өгөөгүй болон бүрдүүлсэн материал нь шаардлага хангаагүй тохиолдолд онооны дарааллын дагуу тухайн мэргэшлийн чиглэлээр тэнцсэн дараагийн хүнийг элсүүлнэ. Тухайн элсэгч дуудсан цагт бэлэн байхыг анхаарна уу.

4. Шалгалтад тэнцсэн боловч тухайн чиглэлийн хяналтын тоонд багтаагүй элсэгчдийг бусад мэргэшлийн чиглэлээр шилжин суралцах боломжийн талаар уулзалт-ярилцлагыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт ЭМХТ-ийн Хурлын танхимд хийнэ.

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал
Шалгалтын сорилд хариулах заавар
"ЕРӨНХИЙ МЭРГЭШИЛ СУДЛАЛ" ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ
Бүртгүүлэх заавар
Дэлхийн статистикийн өдөр