Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье”

2020/10/08

Дэлхий дахинаа жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд Шинэ коронавируст халдварын цартахлын үед Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэх гэж байгаагаараа онцлог бөгөөд ДЭМБ-аас “Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриаг дэвшүүлж байна. Сэтгэцийн эрүүл мэнд хүний амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг. Харахад эрхтэн бүтэн боловч нойргүйдэх, архинд донтох, сэтгэл ханамжгүй байх, аливааг баяр баясалтайгаар мэдрэхгүй байх нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой юм. Хэрэв та болон таны ойр дотны хүн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 утсанд хандаарай.