Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Сонгон шалгаруулалтад хамрагдах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ үү:

2019/12/01

Эмч, эмнэлэгийн мэргэжилтний гадаад оронд мэргэжлийн сургалтанд явахад тавигдах шаардлага, бүрдүүлэх материал

Тавигдах шаардлага

  • Одоо ажиллаж буй мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-5 жил тогтвор суурьшилтай ажиллах
  • Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Сүүлийн хоёр жилд төрийн сангаар гадаад сургалтад хамрагдаагүй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал

  1. CV буюу хувь хүний дэлгэрэнгүй тодорхойлолт (загварын дагуу)
  2. Ажиллаж байгаа байгууллагаас сургалтанд явуулахыг дэмжсэн тодорхойлолт
  3. Зорилгоо тодорхойлсон эссе (өөрийн мэргэжлийн дагуу суралцах чиглэл, зорилгоо тодорхойлсон байх)
  4. Удирдах албан тушаалтны таныг тодорхойлсон захидал (таныг сайн тодорхойлж чадах 2 хүний тодорхойлолт)
  5. Англи хэлний түвшинг тодорхойлсон шалгалтын оноо(англи хэлний дундаас дээш түвшингийн мэдлэгтэй байх)
  6. Дипломын хуулбар (монгол хэл дээрх)
  7. Эмчлэх эрхийн зөвшөөрлийн  хуулбар

Дээрх бичиг баримтын шалгуурт тэнцсэн эмч, эмнэлэгийн мэргэжилтэн англи хэл дээр 15 минутын танилцуулга илтгэл бэлдэж ирнэ. Илтгэл нь гадаадын эмч мэргэжилтнүүдэд монгол орны тухай эерэгээр танилцуулах, өөрийн мэргэжлийн онцлог, өнөөгийн байдал, цаашдын зорилго, зорилт, мөн суралцсан мэдлэг чадвараа өөрийн орны нөхцөлд нутагшуулж хэрэгжүүлэх талаар  тусгасан байна.

CV-ний загвар татаж авах бол энд дарна уу.