Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт” зохион байгуулж байна.

2020/09/04

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран зохион байгуулж байгаа “Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”  2020 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд болж байна.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-тай хамтран “Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2015 оноос, “Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2019 оноос зохион байгуулж эхэлсэн билээ.

Эдгээр сургалтуудын үр дүнд одоогоор Монгол улсад 89 “Сувилахуйн сургагч багш” бэлтгэгдээд байгаа бөгөөд энэ удаагийн сургалтад 11 эрүүл мэндийн байгууллагын 24 сувилагч суралцаж байна.