Хүн амын тоо 2019 он
3,296,866
Халдварт өвчин
4,227
Халдварт бус өвчин
336,036

СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2020/08/27

Короновируст халдвар (COVID-19)-онцгой байдалтай холбоотой төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн сургалтад шалтгалтгүйгээр элсүүлэх болсон тул мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцах сувилагч тусгай мэргэжилтний сургалтын бүртгэлийг  2020 оны 8 дугаар сарын 28 – 9 дүгээр сарын 20-ны  өдөр тухайн эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн алба, аймгийн эрүүл мэндийн газарт бүртгэнэ.

Хөдөлмөр эрхлээгүй иргэд 9 дүгээр сарын 21-25-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн II байранд бүртгэнэ.    

Сургалт эхлэх хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 1

Бүрдүүлэх материал:

  1. Суралцахыг хүссэн өргөдөл /эндээс татна уу//media/files/anket_q406UfM.docx
  2.  Иргэний үнэмлэхийн хуулбар
  3.  Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их дээд, сургууль коллеж төгссөн диплом /нотариатаар баталгаажуулна/
  4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ
  5.  Нийгмийн даатгалын дэвтэр зурагтай, тушаалтай хэсэг. /нотариатаар баталгаажуулна/
  6. Төрийн санхүүжилтээр суралцаж байгаа бол гурвалсан гэрээ 3%  /загварыг татаж авна уу//media/files/toriin san geree_XeGtugG.doc

” ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР-2021”
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ?
"ЕРӨНХИЙ МЭРГЭШИЛ СУДЛАЛ" ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ
Бүртгүүлэх заавар