Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг цахимаар авлаа

2020/06/22

Монгол улсын хэмжээнд 2020 онд Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий их, дээд сургууль, коллежийг 11 мэргэжлийн чиглэлээр 3000 гаруй төгсөгчид төгсөж байна.

    Короновирусын халдвар (СOVID-19) цар тахлын улмаас улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан энэ жилийн төгсөгчдөөс авах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг өнөөдөр буюу 6 дугаар сарын 19-ны өдөр орон даяар орон зайнаас үл хамааран нээлттэй байдлаар цахимаар зохион байгуулж байна.


Шалгалтыг мэдээллийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх замаар цахим хэлбэрээр UBTCLOUD вэб суурьтай шалгалтын системийг ашиглаж Ерөнхий захирлын тушаалаар батлагдсан комиссын бүрэлдэхүүн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1-р байрнаас шууд удирдаж явууллаа.


Төгсөгчдөө шалгалтанд нь бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор шалгалтын жишиг сорилыг 14 хоногийн өмнөөс ЭМХТ-ийн цахим хуудсанд байршуулж мэдээллээр хангахын зэрэгцээ төгсөгчид шалгалтын системд нэвтэрч жишиг сорилоор өөрийгөө сорих шалгалтыг сүүлийн 3 өдөр өгч шалгалтаа амжилттай өгөх нөхцөлийг бүрдүүлж ажилласан. Өөрийгөө сорих, шалгалтандаа бэлтгэх зорилгоор шалгалтын системд давхардсан тоогоор 6000 гаруй оюутан хандсан байна.  

Шалгалт 3 ээлжээр буюу 1 удаагийн шалгалтаар 1000 төгсөгч шалгалт өгч одоогийн байдлаар амжилт дунджаар 90%-тай байгаа ба шалгалт үргэлжилж байна.

Цахим шалгалтыг зохион байгуулснаар төрийн үйлчилгээг цахимжуулах, шалгалтанд зарцуулах зардлыг бууруулах, орон зай, цаг хугацаанаас үл хамааран шалгалт өгөх боломжоор хангаж байгаа зэрэг олон давуу талтай юм.