Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

БНХАУ-Д ШИНЭ КОРОНАВИРУСЭЭР ҮҮСГЭГДЭЖ БУЙ ХАЛДВАРЫН ДЭГДЭЛТ НЬ АЗИЙН УЛС ОРНУУДЫГ ХАЛДВАРЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.

2020/01/21

ДЭМБ-ын НДББ-ийн дарга Др. Такаши Касайн хэлсэн үгнээс


БНХАУ-Д ШИНЭ КОРОНАВИРУСЭЭР ҮҮСГЭГДЭЖ БУЙ ХАЛДВАРЫН ДЭГДЭЛТ НЬ АЗИЙН УЛС ОРНУУДЫГ ХАЛДВАРЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.

2020.01.20

2020 оны 1 дүгээр сарын эхээр БНХАУ-ын Үхань хотод шинэ коронавирусийн халдвараар 41 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгааг ДЭМБ мэдээлсэн. Өвчлөгсөдийн ихэнх нь амьд амьтны захад ажилладаг болон захаар үйлчлүүлсэн өгүүлэмжтэй байсан. БНХАУ-ын Засгийн газар энэхүү шинэ вирус нь өмнө нь тодорхойлогдож байгаагүй, уушгины хатгалгаа үүсгэдэг коронавирүс болохыг тогтоогоод байгаа бөгөөд вирүсийн генийн дарааллыг тодорхойлсон нь бусад орнуудад шинэ тохиолдлуудыг түргэн илрүүлэх боломжтой болж байгаа юм. 

Ямар ч шалтгаан тодорхойгүй өвчний дэгдэлт нь Азийн улс орон төдийгүй дэлхийн улс орнуудыг түгшээдэг нь 2003 оны АЦХаХ, шувууны томуу өвчний дэгдэлтээр олон мянган хүн халдварлаж, нас барсан нь дэлхийн аялал жуулчлал, худалдаанд ихээхэн бэрхшээл учирч байсан дурсамжууд тодхон үлдсэн билээ. Сүүлийн хорин жилд БНХАУ нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, нөөцийг маш хурдтай сайжруулсны дүнд уг дэгдэлтийн үед халдварын шалтгааныг судалж, өвчтөнийг тусгаарлах, тэдгээрийн ойрын хавьтлуудыг илрүүлэх зэргээр хариу арга хэмжээг шуурхай авч ажилласан. 

Эрх баригчид мөн холбогдох захуудыг хааж, хүрээлэн буй орчны үнэлгээг хийсэн. ДЭМБ НЭМ-ийн ноцтой байдлын үеийн гуравдугаар зэрэглэлд шилжин ажиллаж байна. Энэ жилийн эхний үйл явдал нь бидэнд SARS, шувууны томуу, денги, улаанбурхан, саа, томуу, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж, зика болон бусад шинээр гарч буй өвчний дэгдэлтээс сэрэмжтэй байхыг сануулж байна. Чухамдаа томуугийн цар тахлын сүүлийн дөрвөн дэгдэлтийн хоёр нь 1.9 тэрбум хүн амтай 

Номхон далайн баруун бүсийн нутагт эхэлж, шинээр гарч буй халдварт өвчний байгалийн голомтын цэг болсон. Энэ нь хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг эрсдэлд оруулсан аюул занал байлаа.

Монгол улсаас Шинэ Зеланд хүртэлх бүс нутгийг хамардаг Номхон далайн баруун бүсийн 37 улс орон ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу бэлэн байдал, хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэхэд томоохон ахиц дэвшил гаргасан байна. Одоо ихэнх нь шуурхай хариу арга хэмжээний төвүүд, шуурхай хариу арга хэмжээний багууд, талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөр, эрт илрүүлэх, хянахад үйл явдалд суурилсан тандалтын тогтолцоог нэвтрүүлсэн. БНХАУ шинэ коронавирус илрүүлж, вирусийн дарааллын мэдээллийг бусад орнуудтай хуваалцаж, хурдан арга хэмжээ авсан нь энэхүү аргын бат бөх байдлыг гэрчилж байна. Үүний үр дүнд олон улс орнууд өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээг хурдан авах боломжтой бөгөөд зарим нь хөрш орнуудыг дэмжих чадвартай байна. Энэ бүхэн нь бүс нутаг болон дэлхий ертөнцийг аюулгүй болгосон. 

Гэхдээ бид бүрэн аюулгүй биш байна. Иймээс бид бүгд дараах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна:


1. Орон нутагт өвчний тандалтын системийг өргөжүүлж, халдварт өвчнийг эх уурхайг эрт илрүүлж, мэдээлэх;

2. Аливаа нэг үйл явдлын эхний үед шуурхай хариу арга хэмжээг авах, шийдвэр гаргахад бэрхшээлтэй байдаг учраас олон эх үүсвэрийн мэдээлэлд системчилсэн үнэлгээ хийж, хариу арга хэмжээг авах;

3. Дэгдэлт, эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээг авахад илүү сайн бэлтгэгдсэн байхын тулд холбогдох салбар, олон нийтийн оролцоог илүү үр дүнтэй болгох, мэдээлэл харилцаа холбоог идэвхжүүлэх; 

4. Мал амьтнаас хүнд дамжин халдварладаг өвчний байгалийн голомтот бүс нутагт хүн, мал эмнэлгийн салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, түүний дотор нянгийн болон эмийн тэсвэржилттэй халдвартай хамтран тэмцэх; 

5. Агаар, ус, халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг хүн амын амин чухал хэрэгцээг хангах талаар дэлхийн улс орнууд эрчимтэй хамтран ажиллах. 

Хэн ч энэ арга хэмжээг ганцаараа хийж чадахгүй - ганц улс эсвэл нэг ч байгууллага биш. Бүх салбаруудад хамтран дараагийн цар тахалд бэлэн байх ёстой. Бид хариу арга хэмжээний төлөвлөгөөг дахин шалгаж, шинэчлэх ёстой. Бид хариу арга хэмжээний тогтолцоог байнга сайжруулах ёстой. Эрүүл мэндийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд бид үргэлж анхаарч ажиллах ёстой.