Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“СЭРГЭЭН ЗАСАХ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ’’-ИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

2019/12/19

Эрүүл мэндийн тухай хуулинд тусгагдсан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 төрлийн зөвшөөрлөөс 4 төрлийг буюу эмчлэх, эм барих, сувилах, эх барих гэсэн зөвшөөрлийг олгодог байсан бол, өнөөдрөөс эхлэн олгогдоогүй байсан  СЭРГЭЭН ЗАСАХ гэсэн төрлөөр зөвшөөрлийг олгож эхэлж байна.  

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 сарын 05-ны өдрийн тушаалаар Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үйл ажиллагааг зохицуулсан 2015 оны 98 дугаар тушаалд хоёр чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсны нэг нь Сэргээн засах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний бичвэрийг баталсан юм.

ЭМХТ-ийн зохион байгуулдаг зөвшөөрлийн шалгалтад 2018 оны 06 сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд хөдөлгөөн засалч болон хөдөлмөр засалч мэргэжлээр 120 эмнэлгийн мэргэжилтэн тэнцсэн ба эхний 108 мэргэжилтэнд ЭМ-ийн сайдын 2019 оны 12 сарын А/552, А/553 тушаалаар өнөөдөр зөвшөөрлийн гэрчилгээ олгогдож байна.