Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

2019/12/01
1. Чанарын менежер

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж, дотрын төрөлжсөн

нарийн мэргэжил эзэмшсэн байх

  • Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа 5 жил байх ба хүчинтэй байх
  • Мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Эрүүл мэндийн байгууллагад 6-аас доошгүй жил ажилласан;
  • Эрдмийн буюу мэргэжлийн зэрэг цолтой;
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай бол давуу талтай
  • Багаар ажиллах чадвартай;
  • Ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй.
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх
  • Ажлын ачаалал даах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  1. 2. Лабораторийн эмч

Тавигдах шаардлага:

  • Хүний их эмч мэргэжлээр бакалавр зэрэгтэй
  • Лабораторийн их эмчийн мэргэжил олгох сургалтанд хамрагдсан
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзлэлтэй
  • Судалгаа, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  1. 3. СУВИЛАГЧ

Тавигдах шаардлага:

  • Сувилагч мэргэжилтэй
  • Дипломын голч 2,8 ба түүнээс дээш
  • Сувилах эрхийн лицензийн хугацаа хүчинтэй байх
  • Багаар хамтран ажиллах чадвартай
  • Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй
  • Ээлжийн хуваариар ажиллах бөгөөд ажлын ачаалал даах чадвартай

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг
  • өөрийгөө байнга хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай

Бүрдүүлэх материал

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет (2019.01.31 ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар

Холбоо барих:

1.  Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт хөгжил, хүний нөөцийн алба, 3 тоот өрөө

                                                                                                      Утасны дугаар: 7700-0316

  1. 2. Beznetwork.mn, Shatinhospital.mn  хаягаар цахимаар тус тус хүлээн авна.