Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“Эмнэлгийн мэргэжилтний багц цагийн богино хугацааны цахим сургалт зохион байгуулах түр журам”-ыг танилцуулах уулзалт

2020/06/09

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний багц цагийн богино хугацааны цахим сургалт зохион байгуулах түр журам”-ыг танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хурлын танхимд зохион байгуулж, 78 эрүүл мэндийн байгууллагын 90 төлөөлөл оролцлоо.


Цахим сургалт зохион байгуулах түр журам батлагдсанаар эмнэлгийн мэргэжилтнүүд цаг хугацаа, орон зай үл хамааран ур чадвар, мэдлэгээ тасралтгүй дээшлүүлэх боломж бүрдэн журмын 3 дугаар зүйлд заасан шаардлага хангасан сургалт эрхлэх байгууллагууд цахимаар сургалт зохион байгуулах боломжтой болж байна.