Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.10 сар
34,917
Халдварт бус өвчин 2023.10 сар
3,172,699

“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил” эрдэм шинжилгээ, онол практикийн IV хурал боллоо

2023/11/20

ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн Мэргэжилтний Ёс зүйн Хяналтын Хороо, АШУҮИС болон АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар  Анагаах ухааны сургуулийн хамтран зохион байгуулсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил” эрдэм шинжилгээ, онол практикийн IV хуралд төвийн Ёс зүйн хороо оролцлоо.

Уг хуралд ЭМХТ-ийн ёс зүйн хороо нь 2022-2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, сайн туршлагыг E-poster хэлбэрээр
хүргүүлж, танилцуулга илтгэл тавьсан ба тус илтгэл 2 дугаар байранд шалгарлаа.


ЭМХТ-ийн  Ёс зүйн хороо эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дүрмийг баримтлан албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, , байгууллагын дотоод соёлыг хэвшүүлэх, ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжилтийг хангаж ажилладаг.