Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ТАЛАРХАЛ

2020/05/26

Эх орноо зорин ирж буй иргэдийг байршуулж буй ажиглалтын байр нээгдсэн өдрөөс МБШТ Гандантэгчэлин хийд тус төвтэй хамтран бурхны шашны зан үйлийн дагуу эмч мэргэжилтэн, иргэдийг хамгаалах хэрэгсэлээр ханган, сэтгэл санааг тайвшруулах тал дээр хамтран ажиллаж ирлээ.

Эмч бид эмээр хүнийг эмчилдгийн адилаар хийдийн зүгээс Бямба, Ням гаригийн 15:00 цагаас ажиглалтад байгаа иргэдэд тусгайлан зориулж халдварт өвчин, элдэв зовлон зүдгүүрээс гэтэлгэхийн тухайд хурал номын үйл ажиллагааг тогтмол явуулж хэвшээд байгаа талаараа МБШТ Гандантэгчэлин хийдээс бидэнд танилцуулсан юм.

Эмнэлгийн мэргэжилтэн бидэнтэй мөр зэрэгцэн номын ёсоор аюулт өвчнийг зогсооход өөрсөдийн хувь нэмрээ оруулж буй Лам, хувраг, ихэс дээдэс та бүхний үйлс бүтээлд тань хүндэтгэл илэрхийлье.

Номын үйлс машид арвидан 10 зүгтээ дэлгэрэх болтугай.