Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ЦУВРАЛ СУРГАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2020/05/18

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан 1 кредит олгох багц цагийн цуврал сургалтыг цахимаар зохион байгуулж эхэллээ.


Энэхүү сургалтын эхнийх нь болох “Донорын тухай хууль, түүнийг дагаж гарсан тушаал, журмын хэрэгжилт” сэдэвт 2 хичээлийг 2020 оны 05 сарын 13-ны өдөр 14.00-16.30 цагийн хооронд заасан.                  

Сургалтанд төв болон тусгай мэргэжлийн төв, БОЭТ, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанар, аюулгүй байдлын албаны дарга нар, эрчимт эмчилгээний тасаг, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламж, мэдрэл, дотор, харвалтын тасгийн эмч, сувилагч нарын төлөөллүүдийг хамруулан 118 эмнэлгийн эмч мэргэжилтнүүд телемедицин болон Zoom систем ашиглан амжилттай оролцлоо.

Энэ удаагийн сургалтаар:

- Донорын тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн байдал /ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА-ны мэргэжилтэн Б.Алтантулга/

-Бөөрний өвчлөлийн урьдчилан сэргийлэлт, хяналт /УНТЭ-ийн  Эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн бөөрний эмч Л.Од-Эрдэнэ/  сэдвүүдээр эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээ чадавхижууллаа.