Ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2023/09/15Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкатай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Сувилагч мэргэжилтний эмнэл зүйн ур чадварын шатлал болон шинэ төгссөн сувилагчийг ажлын байранд сургах сургалтын удирдамжийг боловсруулах анхны хэлэлцүүлгийг 2023 оны 9-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү төслийн хүрээнд эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг тасралтгүй зохион байгуулж, сувилагч болон эх баригч мэргэжилтний цогц чадамжийг боловсруулан гаргах, эх барихуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
Цаашдаа сувилагч мэргэжилтний эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шинэ төгссөн сувилагчийг ажлын байран дээр сургах тогтолцоог бий болгох ажлууд хийгдэж байна.
Энэ удаагийн уулзалтаар сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулахад сувилагч мэргэжилтний эмнэл зүйн ур чадварын шатлалыг боловсруулах, шинэ төгссөн сувилагчийг ажлын байранд сургаж дадлагажуулах хөтөлбөрийн төслийг боловсруулах талаар хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Сувилахуйн сургууль, Сувилахуйн салбар зөвлөл, Сувилахуйн нийгэмлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Монгол Японы эмнэлэг, СБД-ийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Жайка Олон улсын байгууллагын төслийн нэгжийн зөвлөх мэргэжилтнүүд оролцлоо.
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10