ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2023/09/12“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тухай ойлголт, халдварын сэргийлэлт хяналтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлаар танхимын болон цахим хэлэлцүүлгийг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 9 дүгээр сарын 12- ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт ЭМЯ, ДЭМБ, ЭМХТ, аймаг нийслэлийн эрүүл мэндийн газар, төв болон тусгай мэргэшлийн төв эмнэлэг, БОЭТ, аймаг нийслэлийн нэгдсэн эмнэлгүүд, өрх сумын эрүүл мэндийн төвийн нийт 625 эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна.
1 |
Нээлт |
УХТЭ-ийн Ерөнхий захирал Я.Амаржаргал АУ-ны доктор |
2 |
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл |
Ч.Оюун АУ-ны доктор |
3 |
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын тухай |
З.Аръяасүрэн УХТЭ-ийн ЭМТҮЧАБ-ын албаны дарга, ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн |
4 |
ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн чанар аюулгүй байдлын мэргэжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа |
Б.Болортуяа ЭМЯ-ны Эмнэлгийн чанар, аюулгүй байдлын салбар зөвлөлийн дарга |
5 |
Сайн туршлага ТТАХНЭ Олон улсын магадлан итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдсан тухай |
Б.Хандмаа ТТАХНЭ-ийн ЭМТҮЧАБ-ын албаны дарга, ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн |
6 |
Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тандалт |
Ц.Уянга АХТ-ийн эрхлэгч, халдвар судлаач эмч |
7 |
ЭМТҮЧАБА-ны үйл ажиллагааны талаар явуулсан асуумж судалгааны дүгнэлт |
Л.Бор ЭМХТ-ийн магадлан итгэмжлэлийн албаны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн |
8 |
Тулгамдсан асуудлын талаар нээлттэй хэлэлцүүлэг |
Оролцогчид |
9 |
Хэлэлцүүлгийн дүн танилцуулах, гарсан шийдвэр санал, зөвлөмж |
З.Аръяасүрэн УХТЭ-ийн ЭМТҮЧАБ-ын албаны дарга, ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн |
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29