Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

“Ковид-19 халдварт цартахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулилт эхлэлээ

2020/05/06

ЭМХТ-ийн Гамшгаас хамгаалах штаб “Ковид-19 халдварт цартахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  дадлага сургуулилтад 12 гишүүн бүхий удирдлагын штаб, 8 багийн 84 бие бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Дадлага сургуулилтын бэлэн байдлыг хангах төлөвлөгөө, жижүүрийн ажиллах хуваарь, ЭМЯ-ны шуурхай штаб дээр ажиллах албан хаагчдыг тушаалаар томилж төвийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө, штабын гишүүдийн ажил үүргийн хуваарь, холбоо, зарлан мэдээлэл, дохиогоор ажиллах бүдүүвч, штабын бие бүрэлдэхүүнийг тодотгол хийн шинэчлэн баталсан.

Өнөөдөр өглөө 6.40-7.30 цагийн хооронд “Яаралтай цуглар” дохиогоор бэлэн байдлын дадлага сургуулилт зохион байгуулж нээлтээ хийсэн.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал нь Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд шийдвэр гаргагчдыг өдөр тутам статистик мэдээ, мэдээллээр хангаж, эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн талаарх болон резидент эмч нарын судалгаа, мэдээллийг гаргаж, эмнэлгийн мэргэжилтэн, резидент эмч нарыг сурган дадлагажуулж, тусгаарлалтын байранд  резидент эмч нарыг хуваарилан, мэргэжил, арга зүй, удирдлагаар ханган хяналт тавин  ажиллуулж байна. Мөн ажиглалтад байгаа иргэдийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг ЭМЯ-нд өгч ажиллаж байна.

Ковид-19 халдварт цартахлаас урьдчилан сэргийлэх, цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, 3 түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгдэгсэдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага зохион байгуулах зорилгоор “Ковид-19 халдварт цартахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  дадлага сургуулийг 5 дугаар сарын 6-аас 8-ны өдрүүдэд астрономийн 72 цаг, оперативын 504 цагийн багтаамжтай, 3 шаттай, 3 үетэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү үйл ажиллагаа нь:

  1. 1. Стратегийн, тактикийн, үйл ажиллагааны түвшний хүч хэрэгслийн хариу арга хэмжээ, мэдээллийн менежментийг нягтруулах,
  2. 2. Цартахалтай тэмцэх томилгоот хүч хэрэгслийн бэлэн байдлыг бодитоор тогтоох, санал боловсруулах,
  3. 3. Онцгой нөхцөл байдлын үеийн /хүндэрсэн/ хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох,
  4. 4. Нэрвэгдэгсдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн ангийн хүч хэрэгслийн үзүүлэх дадлага зохион байгуулах,
  5. 5. Бүх төрлийн нөөцийн менежментийг хөгжүүлэх,
  6. 6. Коронавирусын халдварт цартахлын халдварын үеийн иргэн, хуулийн этгээд, ТББ, ОУ-ын болон хүмүүнлэгийн байгууллагын үүрэг, хариуцлага, оролцоог тодорхойлох зорилттойгоор зохион байгуулагдана.