Эрхтэн шилжүүлэн суулгалтын VIII хурал болон “Тархины үхэл тодорхойлох баг чадавхижуулах сургалт боллоо
2023/07/07“Ёс зүйг дээдлэн эрдэнэт хүний амийг аваръя” уриатайгаар Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 7 сарын 05-нд зохион байгуулсан бөгөөд хурлаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, цаашид нэвтрүүлэх шинэ технологи, хүний нөөцийн чадавхийг улам сайн бэхжүүлэхээр хэлэлцлээ. Уг хуралд ЭМХТ-ийн ЭЭЭШСҮАЗА-ны дарга Төрийн шагналт, Хүний гавьяат эмч П.Батчулуун “ Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Энэ удаагийн хурлаар БНСУ-ын болон гадаад дотоодын эмч судлаач нарын эрдэм шинжилгээний илтгэлүүдийг сонсож, эмч эрдэмтэн багш нараас туршлага судлахаас гадна, ёс зүйн талаас тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ.
Мөн 7 сарын 7-нд “Тархины үхэл тодорхойлох баг чадавхижуулах WORKSHOP арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд БНСУ-ын Рафаэл интернэйшнл байгууллага, Азийн Эртхэн шилжүүлэн суулгах холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ан Гью Ри болон БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн эмнэлэг, Католикийн их сургууль, Бундам, Асан их сургуулийн эмнэлгүүдийн профессорууд, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ГССҮТ, СХДЭМТ зэрэг донор эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож туршлага судлан санал бодлоо солилцлоо.
Энэ жилийн онцлог нь АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ БУЙ ДОНОРУУДАД болон үйлчлүүлэгчдэд хүндэтгэлтэй ёс зүйтэй хандахад оршиж байгаа юм.






Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10