Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

2020/05/25

ГАДААДАД ЭМЧЛҮҮЛСЭН МОНГОЛ ИРГЭДИЙН ЗАРДЛЫН ТҮҮВЭР СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Эрүүл мэндийн яам, Монголбанк, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран Монгол улсын эрүүл мэндийн салбарын бодлогод дэмжлэг үзүүлэх, Монгол улсын гадаад секторын  статистикийн чанарыг сайжруулах зорилтын хүрээнд “Гадаадад эмчлүүлсэн Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-г зохион байгуулж байна.

Иргэн та 2018-2020 оны хооронд гадаад улсад зорчин эмчилгээ, оношилгоо хийлгэсэн бол судалгаанд оролцож, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Энд дарж судалгаанд хамрагдана уу.

Таны мэдээллийг бид зөвхөн статистикийн зорилгоор ашиглах бөгөөд нууцлалыг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу хадгална.

Судалгаанд оролцогчдоос 30 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн авах эрхийн бичгээр урамшуулах болно.

Link:    https://pes.mysurvey.solutions/WebInterview/9436VC6V/Start