МОНГОЛ УЛСЫН 2016-2021 ОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТООЦООНЫ ТООЦООЛЛЫН ЧАНАРТ ДЭМБ-ААР БАТАЛГААЖИЛТ ХИЙЛГЭЖ БАЙНА.
2023/07/03Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Монгол улсын эрүүл мэндийн нийт зардлыг тооцон танилцуулдаг билээ. 2016-2021 оны Эрүүл мэндийн нийт зардлын үзүүлэлтүүдийг тооцож 2023 оны 4 дүгээр сард ДЭМБ-н Номхон далайн баруун эргийн бүс рүү хянуулж чанарын баталгаажилт хийлгэхээр хүргүүлсний дагуу 2023 оны 6 дугаар 29-ний өдөр цахим хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт ЭМЯ, ЭМХТ-ийн холбогдох албан тушаалтнууд, ДЭМБ-ын Эрүүл мэндийн үндэсний тооцоо хариуцсан Номхон далайн баруун эргийн бүсийн зөвлөх Наталя Эйго, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Э.Эрдэнэчимэг, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш Т.Ариунтуяа нар оролцлоо. ЭМХТ-өөс тооцооллын аргачлал, тайланг хэлэлцүүлж, ДЭМБ-аар эхний шатны баталгаажуулалтыг хийлгэлээ.
Ийнхүү эрүүл мэндийн нийт зардлыг тооцоолсноор санхүүжилт хаанаас, хэнд, ямар тусламж үйлчилгээнд зарцуулагдаж байгаа ерөнхий зураглалыг бодлого шийдвэр гаргагч нарт хүргэж байдгаараа ач холбогдолтой юм




Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10