Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

Уламжлалт анагаах ухаан, уламжлалт эмийн үйлдвэрлэлийн талаар сургалтууд зохион байгуулна.

2023/06/22

Тус төвийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зочин профессорууд хүрэлцэн ирлээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Бүрэндалай /ӨМӨЗО-ны Монгол эм, эмнэлгийн нийгэмлэгийн дарга, профессор, бүх улсын гавъяат багш, нэрт эмч /, Түмэнбаяр /ӨМӨЗО-ны эрдэмтэн, багш, профессор/, Сэцэн /ӨМӨЗО-ны эрдэмтэн, багш, профессор/,  Насансан  /ӨМӨЗО-ны эрдэмтэн, багш, профессор доктор/, Ванчинжав  /ӨМӨЗО-ны эрдэмтэн, багш, профессор/, Цэрэннамжил / ӨМӨЗО-ны профессор/, Үүрийнтуяа /ӨМӨЗО-ны Өвөрмонгол орны нэрт эмч, профессор/, Төмөрөө /ӨМӨЗО-ны профессор/, Сүхээ /ӨМӨЗО-ны Олон Улсын эмчийн хорооны эрдэмтэн, бүх улсын нэрт эмч/ нар манай улсад ирж тус төвийн захирал Б.Нарантуяа болон удирдлагын зөвлөлтэй уулзалт хийж айлчлалаа эхлүүлсэн бөгөөд мөн өнөөдөр ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг, Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөл, уламжлалт эмийн үйлдвэрийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Энэ үеэр ӨМӨЗО-ны нэрт эмч нарт  уламжлалтын эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, төгсөлтийн дараах чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн "Эрүүл мэндийн хөгжлийн төлөө" хүндэтгэлийн медаль гардуулаа.

Түүнчлэн "Уламжлалт анагаах ухааны эмийн чанар аюулгүй байдал, эмийн эмчилгээний зохилдолгоо, зохистой хэрэглээний чиглэлээр сургалт" зохион байгуулна.