Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.08 сар
30,547
Халдварт бус өвчин 2023.08 сар
2,529,995

Дорноговь аймагт Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын сургалт зохион байгуулж байна

2023/06/14

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах асуудалд онцгой анхаарал хандуулан “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө 2021-2030”-ийг баталсан. Энэ төлөвлөгөөг Монгол улсад хэрэгжүүлэх үүднээс Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/136 тоот тушаалаар 2022-2025 он хүртэлх хугацаанд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хийх ажлуудыг баталсан билээ.  Тус төвөөс Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран 2022 онд Тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үндэсний сургагч багш нарыг бэлтгэсэн. ЭМЯ-ны ЭТҮГ-ын ЭТЧАБХ-ийн Лавлагаа шатлалын чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвжав, ЭМХТөвийн Магадлан итгэмжлэлийн албаны ахлах мэргэжилтэн, сургагч багш Л.Бор, мэргэжилтэн, сургагч багш Г.Раднаа, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга, сургагч багш Ж.Нямсүрэн,  АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн Чанар, аюулгүй байдал хариуцсан дэд захирал, сургагч багш Б.Болортуяа нар 2023 оны 6 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын танхимын сургалт зохион байгуулж байна. Сургалтад тус аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанар, аюулгүй байдлын алба, багийн дарга болон гишүүд, нийт 66 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна. Сургалтаар Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үндсэн ойлголтууд,эрх зүйн орчин, чанар сайжруулах арга хэрэгсэл, тусламж үйлчилгээтэй холбоотой тохиолдлол, эрсдэлийн бүртгэл,  дүн шинжилгээ, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилт болон эмнэлгийн халдварын сэргийлэлт, хяналтын талаар онол, дадлага хосолсон хичээл  орж, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүллээ. Сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтнүүдэд 2 багц цагийн гэрчилгээ олгосон.

Мөн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний  чанарын алба, хувийн хэвшлийн  “Ачлал”, “Ач үйлс дэлгэрэх” эмнэлгүүдэд тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал болон магадлан итгэмжлэлийн явцын дэмжлэгт хяналт үнэлгээ хийж, газар дээр нь арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.