Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“Цахим платформ дээр сорилын асуумж боловсруулах” олон улсын сургалт зохион байгууллаа.

2023/05/31

Тус төвөөс эрүүл мэндийн ажилтны хөгжлийн бодлогийг хэрэгжүүлэх хүрээнд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, арга зүйгээр хангах,  дэмжлэгт орчныг бүрдүүлэх, сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчинд үнэлгээ хийх, чадавхийг бэхжүүлэх, эмнэл зүйн сургагч багш нарыг бэлтгэх, сургалтын чанарыг сайжруулах, үйл ажиллагааг цахимжуулахад чиглэсэн  ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд өнөөдөр “Цахим платформ дээр сорилын асуумж боловсруулах” олон улсын сургалт зохион байгууллаа.


Сургалтаар хөгжиж буй улс орны эрүүл мэндийн боловсролын цахим туршлагатай танилцаж, мультмедиа өгөгдөлд суурилсан сорилын асуумж  боловсруулах, даалгавар боловсруулах, UBT дээр суурилсан мультмедиа асуумж боловсруулах арга зүйгээр ханган, U-Folio цахим платформ, портфолио ашиглалтыг танилцуулсан.

Сургалтад Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн хөгжлийн төв, сургалт эрхлэх байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбооны сургалт хариуцсан мэргэжилтэн, сургалтын арга зүйч, эмнэл зүйн сургагч багш, эмч, эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл нийт 60 хүн танхимаар болон цахимаар оролцлоо.

Сургалтаар Бүгд найрамдах Солонгос улсын NSDevil байгууллагын захирал Cavin Shin,  Инже эм зүйн коллежийн профессор Lee Pong Tae, Cetalab компанийн менежер Ahn Eunnam, Сүнчинхян их сургуулийн доктор, профессор Kim Tae Hyong, Бүгд найрамдах Вьетнам улсын Хүэ эм зүйн ухааны их сургуулийн захирал Nguyen Thi Anh Phuong болон Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэнданжамц болон ЭМХТ-ийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд мэдээлэл хийж, хичээл заалаа.

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоодын сургалтын арга зүйч, эмнэл зүйн сургагч багш нар цахим платформ дээр сорилын асуумж боловсруулах арга зүйд суралцлаа.