Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“Эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй” 8 өдрийн онол, практикын сургалт амжилттай дууслаа

2023/05/26

ХШҮДАА-наас санаачилсан “Дотоод аудит, эрсдэлийн удирдлагыг сурталчлах аян”-ны хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Сургалт эрхлэх 30 байгууллагын хүрээнд зохион байгуулж “Эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй” 8 өдрийн онол, практикын сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа.

Сургалтыг АНУ-д төвтэй Institute of Internal Auditors байгууллагын албан ёсны салбар Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоо ТББ-ыг хамтран үүсгэн байгуулагч, тус холбооны анхны Удирдах зөвлөлийн дарга, IAF (Internal Audit Foundation) -ын элч, ХЗДХЯ-ны Аудитын хорооны хараат бус гишүүн,  Сургагч багш П.Гантуул, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудитор, Сургагч багш Ж.Энх-амгалан нар удирдан явуулж, давхардсан тоогоор нийт 500 орчим төвийн болон Сургалт эрхлэх байгууллагуудын албан хаагчид хамрагдаж дотоод аудит, эрсдэлийн удирлагын талаар мэдлэгээ дээшлүүлж, өөрсдийн байгууллагын журам, процесс дээр тулгуурлан бодит дасгалт хийж ажиллаа.  

Сургалтын дараа Сургалт эрхлэх байгууллагуудаас 30 гаруй талархал ирж, оролцсон байгууллагууд санал сэтгэгдлээ хуваалцснаас Оточ манрамба Манба Дацан эмнэлэг Чанарын албаны дарга Ч.Дэлгэрмаа хэлсэн сэтгэгдэлдээ “Цаг үеэ олсон сайхан сургалт болж байна. Сургалтыг зохион байгуулсан ЭМХТөвийн баг хамт олонд маш их баярлалаа. Цаашид эрсдэлээр илүү цар хүрээтэйгээр тогтмол сургалт авах хүсэлтэй байна. Зөвхөн чанарын албаныхан биш байгууллагын бүх ажилчид энэхүү эрсдэлийн тухай ойлголтыг сайтар мэдэж, хамтдаа эрсдэлийг бууруулж чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлэхэд тус дэм болох болов уу. Сургалт дээр үзсэн хичээлээ байгууллага дээрээ заавал туршиж эрсдэлээ үнэн зөвөөр үнэлэх болно” гээд нийт 30 байгууллагаас 8 байгууллага цаашид нэмэлт сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү сургалтын үр дүнд төв болон Сургалт эрхлэх байгууллагууд үйл ажиллагаандаа эрсдэлийн үнэлгээ хийх арга зүйгээр хангагдан, ажлын байрны эрсдэлээ бие даан тодорхойлох, үнэлэх ур чадварыг эзэмшлээ. Цаашид өөрсдийн байгууллагын эрсдэлийн орчлон, эрсдэлийн мартиц, процессын зураглал, процессын профайлыг үүсгэхээр төлөвлөн ажиллаж байна.

“Эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй” сэдэвт 8 өдрийн онол, практикын сургалтад амжилттай оролцсон төвийн болон Сургалт эрхлэх байгууллагуудын нийт оролцогчдод гэрчилгээ олгогдоно.