Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2023.05 сар
20,821
Халдварт бус өвчин 2023.05 сар
1,717,963

Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагаа

1. Хууль, эрх зүйн зохицуулалт

2. Хүний нөөцийн мэдээний нэгдсэн сан https://hr.hdc.gov.mn/login

Бүртгүүлэх, ашиглах заавар /энд дарна уу/
Түгээмэл асуулт, хариулт /энд дарна уу/

3. Дотоодын эмнэлгийн мэргэжилтэнд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа

3.1. Багц цагаар тусгай зөвшөөрөл сунгах эмнэлгийн мэргэжилтний анхааралд
- Бүртгэлийн мэдээллийг бүрэн бөглөсөн ажилтан “Сургалт” хэсгийн “Системийн бус сургалт” дээр он тус бүрээр хамрагдсан үндсэн, төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх, багц цагийн аль сургалтын төрөл болох, кредит, хамрагдсан хугацаа зэрэг мэдээллийг оруулж, хавсралт хэсэгт нотлох гэрчилгээг PDF файлаар оруулж өгнө.

- “Дүйцүүлэх материал” хэсэгт 2015 оны ЭМСайдын 98-р журмын “Багц цагийн бүрдүүлэлт” хүснэгтийн оноо тооцох аргачлалын дагуу багц цаг дүйцүүлэн тооцох тул оролцсон бусад төрлийн сургалт, судалгаа, бүтээл байгаа бол тохирох нэрийг сонгон, нотлох баримтаа PDF файлаар оруулж өгнө.
"25 ба түүнээс дээш жил ажилласан тайлангаар лицензээ сунгах эмнэлгийн мэргэжилтэн"  сүүлийн 5 жилийн Ажлын тайлангийн маягтаа /эндээс татан авна уу/ -ын дагуу тайлангаа гарган “Дүйцүүлэх материал”-ын “Сүүлийн 5 жилийн ажлын тайлан” сонголтод PDF файлаар оруулж өгнө.

- "ТӨЛБӨР" - “Дүйцүүлэх материал” хэсэгт Тэмдэгтийн хураамж /заавартай танилцаарай/ төлсөн баримтаа Тэмдэгтийн хураамж хэсэгт  оруулна /Хүний их эмч 2 жилийн лиценз 10000 төгрөг, бусад эмнэлгийн мэргэжилтэн 5000 төгрөг/. Тэмдэгтийн хураамжийг Банкаар болон интернэт банк, ЭМХТ-ийн I, II-дугаар байрны нэг давхарт төлж болно.

- "ЗУРАГ" - Зургийг програмын профайл хэсэгт оруулна.

ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

- “Лиценз” хэсгийн “Лиценз шалгах” дарахад хүчинтэй лиценз гарна. Хүчинтэй хугацаа дуусахаас 1 сарын өмнө хүсэлт өгнө.

- “Лиценз” хэсэгт “Лицензийн хүсэлт” гэсэн цэнхэр товч дээр дарж өөрт тохирох “Багц цаг”, “Тайлан” сонголтыг сонгоно.

- Өмнө оруулсан багц цаг тооцуулах материалуудаа сонгон зөвлөсний дараа ИЛГЭЭХ товч дарж хүсэлтээ явуулна. /Их эмч, эм зүйч жилийн 6 багц цаг, Сувилагч, тусгай мэргэжилтэн жилийн 3 багц цаг байна/.

- Зөвшөөрлийн хүсэлт илгээсний дараа лиценз дуусах хугацаанаас хамаарч хариуцсан мэргэжилтэн шалгаж, сайдын тушаал гарснаар таны зөвшөөрөл сунгагдана.

Холбоо барих: hr.hdc.gov.mn-тэй холбоотой асуудалаар ЭМХТ-ийн 70128806 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.

3.2. Шалгалтаар тусгай зөвшөөрөл сунгах эмнэлгийн мэргэжилтний анхааралд:

- "Шалгалтын бүртгэл"- 2023 оны II-р улирал

Шалгалтын бүртгэл эхлэх өдөрШалгалтын бүртгэл дуусах өдөрШалгалт авах өдөр
12023.04.052023.04.122023.04.14-ний өдрийн 10:00 цаг
22023.05.042023.05.102023.05.12-ний өдрийн 10:00 цаг
32023.06.052023.06.122023.06.14-ний өдрийн 10:00 цаг
    • Бүртгэл заасан хугацаанд 17:30 цаг хүртэл цахимаар явагдах тул https://hr.hdc.gov.mn/ сайтаар орж шалгалтын Заавар харах-аар нэвтрэн "Бүртгэлийн заавар", "Шалгалтын заавар"-тай танилцан заасан хугацаанд бүртгүүлнэ үү.
    • Шалгалтад бүртгүүлэх хүсэлт илгээсэн бол түр хүлээх горимд орж шалгалтын өмнө нэгдсэн байдлаар хүсэлт баталгаажна.
    • Шалгалтыг тухайн өдөр 10:00 цагаас hr.hdc.gov.mn хаягаар авна
    • Үр дүнгээ шууд харна, 70 буюу түүнээс дээш оноо авсанаар тэнцэнэ.
    • Интернет дата дуусах, цэнэг дуусахтай холбоотой шалгалтыг дуусгаж чадаагүй бол ЭМХТ хариуцлага хүлээхгүй.
    • Шалгалтын төлбөрийг hr.hdc.gov.mn програмаар шалгалтад бүртгүүлэхэд гарч ирэх холбоосоор төлнө.
    • Холбоо барих: hr.hdc.gov.mn програм болон шалгалтын бүртгэл, төлбөртэй холбоотой асуудлаар ЭМХТ-ийн 11461529 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.
    ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ТОХИОЛДОЛД

    1.Тэмдэгтийн хураамж 5,000 төгрөг төлнө. /2 жилийн төгсөгч эмч нар 10,000 төгрөг/

    2. Хувийн бүртгэлийнхээ Лиценз хэсэгт нэвтэрч төлбөрийн баримтаа хавсарган ЛИЦЕНЗИЙН ХҮСЭЛТ илгээнэ.

    3. 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь /сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан/. Ар талд нь шалгалт өгсөн он сар , өдөр, овог нэр, регистрийн дугаар, утасны дугаараа гаргацтай бичнэ.

    Цаасаар лиценз олгогдох тул Цээж зураг, Төлбөрийн баримтаа ЭМХТ-ийн 101 тоотод ажлын 5 өдрийн дотор өгнө үү. /Жич шуудангаар явуулж болно/

    Тэмдэгтийн хураамжийг ЭМХТ-ийн I,II-дугаар байрны нэг давхарт байрлуулсан төхөөрөмжид карт уншуулж төлж болохоос гадна https://itax.mta.mn вэб сайтруу орж төлбөрийн даалгавар үүсгэн 13-15 оронтой нэхэмжлэлийн код авна. Код авсанаас хойш 6 цагийн дотор дурын банканд нэхэмжлэлийн 13-15 оронтой дугаарын дагуу тэмдэгтийн хураамжаа төлнө.

    Хэрвээ та цээж зураг, тэмдэгтийн хураамжийн баримт өгөөгүй тохиолдолд таны зөвшөөрлийн гэрчилгээ ГАРАХГҮЙ болохыг анхаарна уу.

    3.3. Дотоодын эмнэлгийн мэргэжилтэнд тусгай зөвшөөрөл олгох, сунгалтын үйл ажиллагаа
    •  Багц цагаар
    •  Шалгалтаар          

      4. Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа:

      4.1. Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн урьж ажиллуулах эрүүл мэндийн байгууллагын анхааралд 

      4.2. Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага
             Зөвшөөрөл хүссэн гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага
      4.3. Бүрдүүлэх материал
              Бүрдүүлэх материалын жагсаалт
              Анкет-татаж авах
              Төлбөр төлөх заавар
        4.4. Гадаадын эмнэлгийн мэргэжилтний шалгалтын зохион байгуулалт

        4.5. Улирал, жилийн үйл ажиллагаа оруулах

        4.6. хУУЛЬ, ЭРХ зүй
         - ЭМСС-ын 2015.03.16-ны 98 дугаар тушаалын 2-р хавсралт "Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд     мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам"
        ЭМС-ын 2013.07.31-ний 267-р тушаал "Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэнд Монгол       Улсын нутаг дэвсгэр дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход баримтлах   ерөнхий чиглэл"
        ЗГ-ын 2019.11.28-ны 420 дугаар тогтоол "Гадаадаас 2020 онд авах ажиллах хүч, мэргэжилтний   эзлэх хувийг тогтоох"
        - Эрүүл мэндийн тухай хууль
        Хөдөлмөрийн тухай хууль
        Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль
        Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль

          5. Эмнэлгийн мэргэжилтэнд тусгай зөвшөөрөл олгосон тушаал